Бидний тухай Шалны халаалтын системийн ухаалаг эко шийдэл

Шалны халаалтын систем: Бидний тухай

Минжит Харз Булаг ХХК нь БНСУ-ын DYMSCO компаний Монгол дахь албан ёсны диллер юм. 2008 оны 1-р сард байгуулагдсанаасаа хойш ISO 9001:2000 чанарын гэрчилгээтэй CALEO heating Technology -оор БНСУ-д үйлдвэрлэгдсэн дэлхийд алдартай шалны халаалтын системийг монголд нийлүүлэн, угсарч, суурилуулах үйл ажиллагаа явуулж байгаа.


Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төвийн дүгнэлт, ЭМЯ-ны харьяа НЭМХ-ийн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тухай дүгнэлт, Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Галын лабораторийн галын аюулгүй байдлын дүгнэлт, Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын "Эрчим Хүчний тухай" хууль, "Дулааны Эрчим хүчний дүрэм"-ийн холбогдох заалтуудын шаардлагыг бүрэн хангасан тул цахилгаан халаагуурын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн дүгнэлтүүдээр бүрэн баталгаажсан бөгөөд өнгөрсөн хугацаанд манай компани нь нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дархан хот, Баянхонгор, Ховд, Өмнөговь, Дундговь, Архангай, Говь-Алтай зэрэг аймгуудын хэрэглэгчдэд сурталчилгааны болон хэрэглээний зориулалтаар бүтээгдэхүүнээ нийлүүлсэн бөгөөд бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, чанарын шаардлагын хувьд хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа нь Төр Засгийн зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах олон талт, өргөн хүрээтэй ажилд багагүй хувь нэмэр болж байгааг илтгэж байна.


CALEO шалны халаалтын системийг нэвтрүүлснээр түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, улмаар агаарын бохирдол, утаанаас үүдэлтэй өвчин эмгэг, цахилгааны зардал, үнс нурам, хог хаягдал багасч, иргэдийн амьдрах орчинд нааштай өөрчлөлт орно гэдэгт найдаж байна.


Бидний санал болгож буй халдаг шал нь төвлөрсөн дулааны системд холбогдоогүй, холбогдох боломжгүй амины орон сууц, гэр, байшин, зуслангийн байр зэрэг хүссэн газраа суурилуулахад хялбар, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, жилийн аль ч улиралд ашиглаж болох хүний эрүүл мэндэд тустай, байгаль орчинд хор нөлөөгүй орчин үеийн шинэ технологи юм. Бид бүхэнтэй хамт байдаг хэрэглэгч та бүхэндээ баярлахын ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.


"Минжит Харз Булаг" ХХКомпаний захирал Д.Ганбат

© 2008-2020 www.halaalt.mn. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу МИНЖИТ ХАРЗ БУЛАГ ХХК эзэмшинэ.

Вэбсайтыг хийж гүйцэтгэсэн Инфобит ХХК, вэб хөгжүүлэгч компани