Автомат дулаан тохируулагчийн тохиргоо Шалны халаалтын системийн ухаалаг эко шийдэл

Автомат дулаан тохируулагчийн тохиргоо

Дулаан тохируулагч нь “температур” эсвэл “цаг”-ийн горимоор ажиллана.


  • 1. Дэлгэц
  • 2. Халах явцыг илэрхийлэгч индикатор
  • 3. Температурыг бууруулах товчлуур
  • 4. Температурыг ихэсгэх товчлуур
  • 5. Асаах унтраах товчлуур /POWER/
Автомат дулаан тохируулагч UTH-200
  • POWER товчлуурыг дарж дулаан тохируулагчийг асаана. Дэлгэцэн дээрх индикатор нь шалны одоогийн температурыг заана.
  • Дээш доош заасан сумны тусламжтайгаар өөрийн хүссэн халах хэмийг тохируулна (30°C –аас илүүгүй байвал зохилтой).Дэлгэцэнд улаан гэрэл асна. Хэсэг хугацааны дараа шалны халаалт бидний тохируулж өгсөн температурт хүрмэгц дулаан тохируулагч автоматаар хүлээлтийн горимд шилжинэ: улаан гэрэл ногооноор солигдоно.

  • POWER товчлуурыг дарж дулаан тохируулагчийг асаана. Дэлгэцэн дээрх индикатор нь шалны одоогийн температурыг заана.
  • Дээш доош заасан сумны тусламжтайгаар өөрийн хүссэн цагийн горимыг тохируулна (1-10).
  • Дулаан тохируулагч нь анхнаасаа үйлдвэрийн тохиргоотой байдаг. Хэрэв үйлдвэрийн тохиргоог өөрчлөхийг хүсвэл дээш доош заасан сумнуудыг зэрэг дарснаар ‘’tin’ горимд нэвтэрч дээш доош заасан сумнуудын тусламжтайгаар 01-ээс 60 хүртэлх тоонуудаас сонгож халалтын давтамжийн түвшинг тохируулна. Хүссэн тохиргоогоо хийсэн гэж үзвэл дээш доош заасан сумнуудыг зэрэг дарснаар SAVE функцийн тусламжтайгаар хийсэн тохиргоогоо хадгална.

Цагийн горимын тохиргоо:

Цагийн горимын дугаар Халах хугацаа Завсарлах хугацаа
1 15 сек S 45 сек S
2 20 сек S 40 сек S
3 25 сек S 35 сек S
4 30 сек S 30 сек S
5 35 сек S 25 сек S
6 40 сек S 20 сек S
7 45 сек S 15 сек S
8 50 сек S 10 сек S
9 55 сек S 5 сек S
10 60 сек S 0 сек S

© 2008-2020 www.halaalt.mn. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу МИНЖИТ ХАРЗ БУЛАГ ХХК эзэмшинэ.

Вэбсайтыг хийж гүйцэтгэсэн Инфобит ХХК, вэб хөгжүүлэгч компани