Инфра улаан туяа хүний биенд нөлөөлөх нь Шалны халаалтын системийн ухаалаг эко шийдэл

Инфра улаан туяа хүний биенд нөлөөлөх нь

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн дулаан буюу Инфра улаан туяа (ИУТ) бол анагаах чадалтай гэдгийг мэднэ. Хавар, зун эхэлмэгц нарны туяанд хүний бие сэтгэл тэнийж, сэргэлэн цовоо болдог. Яагаад? Эрдэмтдийн үзэж буйгаар ИУТ нь нар-дэлхий-хүн гэсэн тодорхой давтамжтайгаар манай дэлхийн агаар мандлыг нэвтлэхдээp уг туяаны долгионы урт нь 7-14 мкм, газрын гадаргууд хүрэх агшинд - 10мкм, харин хүний бие дээр тусах үед - 3-5 мкм байдаг гэжээ.


ИУТ нь "цуурай" шингэх мэт мэдрэмж төрдүүлдэг бөгөөд хүний биенд шингэхдээ биеийн энергийг ихэсгэж, гайхалтай үр дүнд хүргэдэг. Тухайлбал хэрэгцээгүй илүүдэл усыг ууршуулснаар эд эсийн үйл ажиллагаа, биохимийн урвалууд идэвхжиж, олон төрлийн ферментүүд үүснэ. Бие организм сэргэж, бодисын солилцоо тогтворжино, цусны эргэлт сайжирна, эд эрхтнүүдийн цусан хангамж нэмэгдэнэ, арьсны нүх сүвүүд нээгдэн цэвэрлэгдэж, хөлс ялгаруулалт эрчимжинэ. Энэ үйл явцад бие организмын бүх эд эсүүд хамрагдана. Улмаар биед хуримтлагдсан хэрэгцээгүй хорт бодис, хүчил хөлсөөр гадагшилна, артерийн даралт буурна, нойрондоо сайн болно. Биеийн арьсанд Д витамин шингэж, дархлаа сайжирна. ИУТ нь дараахь дараахь тохиолдолд шууд эмчилгээний нөлөө үзүүлнэ:


  • Бодисын солилцооны хямрал
  • Зүрх судасны үйл ажиллагааны хямрал
  • Цусны эргэлтийн хямрал
  • Үе мөч, булчин эдийн эмгэг
  • Гуурсан хоолойн багтраа, мэнгэр, уушигны үрэвсэл,цэртэй ханиалга зэрэг амьсгалын замын эмгэгүүд
  • Чих хамар хоолойн эмгэг
  • Илүүдэл жин
  • Целлюлит
  • Арьсны түлэгдэлт
  • Мэдрэлийн системийн хямрал
  • Биеийн дархлааны хямрал
  • Гэмтэл бэртэл, хагалгааны дараах үе
  • Хоол боловсруулах системийн хямрал
  • Псориаз, харшил зэрэг арьсны эмгэгүүд
  • Хөлийн вены судасны өргөсөлт

Хүн дулаан тав тухтай орчинд даарахгүй байснаар бие организмд хүч тэнхээ хуримтлагдаж аливаа өвчний эсрэг биеийн эсэргүүцэл сайжирдаг. Үүгээр ч зогсохгүй сэтгэл санаа тайвшран бие махбодь сэргэж, эрч хүч, цог золбоо нэмэгдэнэ. Эцэст нь хэлэхэд дулаан байна гэдэг зүгээр л сайхан амралт гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

© 2008-2020 www.halaalt.mn. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу МИНЖИТ ХАРЗ БУЛАГ ХХК эзэмшинэ.

Вэбсайтыг хийж гүйцэтгэсэн Инфобит ХХК, вэб хөгжүүлэгч компани