Инфра улаан туяа (ИУТ) гэж юу юм бэ? Дунд сургуулийн физик болон биологийн хичээлээ эргэн санаж учрыг олох гээд үзье. Английн эрдэмтэн В.Гершел 1800 онд инфра улаан туяаг нээснээс эхлэе. Гершел нарны гэрлийг призмийн тусламжтайгаар спектр болгон хуваагаад улаан (Red) гэрлийн цаана, бидний нүдэнд харагдахгүй байгаа хэсэгт аваачсан термометрийн заалт нэмэгдэж байгааг анзаарчээ. Ингэж ИУТ-г анх нээсэн байна.
Эдгээрээс урт долгионтой ИУТ нь хүний биед нэн тустай юм. Инфра улаан туяаг мөн дулааны туяа гэж нэрлэдэг. Тодорхой хэмжээгээр халсан бүх шингэн болон хатуу эд зүйлс, нар, од эрхэс, лазер, халаагч тоног төхөөрөмж, төвийн халаалтын паар, радиатор, автомашины хөдөлгүүр, хүн, амьтад бүгд өөрөөсөө ИУТ-г ялгаруулдаг. Жишээ нь, нарны туяаны 50% -ийг ИУТ бүрдүүлдэг. Нарны энерги нь озоны давхарга, агаарт бараг сарнихгүйгээр, ойролцоогоор 147,5 млн. км замыг туулж дэрхийн гадаргуйд хүрдэг. Нарны туяаны спектрийн харагдах хэсэг болох гэрэл нь дэлхийг гэрэлтүүлж, харагдахгүй хэсэг болох ИУТ-г нь дэлхийн гадаргуу болон эд зүйлс өөртөө шингээснээр ИУТ-нь дулааны энерги болж хувирдаг. Харин халсан газрын гадаргуу болон эд зүйлс нь эргээд агаарыг халаадаг байна. Газар дээр амьдралын хэрэгцээ бол газрын гадаргууны дулаан юм. Тиймдээ ч нарыг байгалийн хамгийн төгс халаагуур гэж үздэг. Халсан эд зүйлээс ялгарч байгаа ИУТ-нь бидэнд энгийн нүдээр харагдахгүй ч бидний арьс салст дулаанаар дамжуулан мэдэрдэг, өөрөөр хэлбэл ИУТ нь дулааны энергийг дамжуулагч гэж ойлгож болно. Инфра улаан туяаны долгионы урт нь температураас шууд шалтгаалдаг: хэдий чинээ өндөр температур хүртэл халсан байна тэр хэмжээгээр ялгарч буй ИУТ-ны эрчим нь нэмэгдэж, долгионы урт нь богиносдог.
Хүний бие махбодь дулааныг ялгаруулдаг ч, шингээдэг ч. Өндөр давтамжтай буюу хэт ягаан туяа, рентген туяатай харьцуулахад ИУТ нь хүний бие организмд ямар ч хор нөлөөгүй болох нь тогтоогдсон. Хүний биед ИУТ үйлчилснээр бие махбодийн молекулуудын төлөв байдал, эсийн үржил, бодисын солилцоо, нөхөн төлжих үйл явц бүгд идэвхжиж түргэсдэг. Ингэснээр бие организмын цусны эргэлтийн хэмнэлийг тодорхойлж байдаг биологийн идэвхит бодисууд (брадикинин, гистамин, ацетилхолин) эдэд үүсч эд эсийн цусан хангамж сайжирна, өөх тосны задрал явагдаж хүчиллэг чанар буурна.
Бидний бие организм 90 до 115 нм урт долгионтой ИУТ ялгаруулдаг, иймдээ ч 200 нм хүртэлх урт долгионтой ИУТ-г хүний бие таатайгаар хүлээж авдаг байна. ИУТ-ны 30% нь хүний биед 3-4 см гүн нэвтэрч арьс салст, тархи, нугасны дулаан мэдрэгч рецепторуудад нөлөөлснөөр судас өргөсөж, хөлс ялгардаг. Хэрэв хүний биеийн энэ гэрэл буюу дулаан нь багасах буюу дулаан алга болвол амархан өвчилж, бие нь муудан, хөгшрөлт хурдан явагддаг.
Эцэст нь ямар дүгнэлт хийж болох вэ? ИУТ гэдэг нь халсан эд зүйлээс ялгарч буй дулаан гэж ойлгож болно. Эсвэл энгийн гэрэл ч гэж болно.
© 2008-2024 www.halaalt.mn. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу МИНЖИТ ХАРЗ БУЛАГ ХХК эзэмшинэ.
Вэбсайтыг хийж гүйцэтгэсэн Инфобит ХХК, вэб хөгжүүлэгч компани