Дулаан тохируулагч нь “температур” эсвэл “цаг”-ийн горимоор ажиллана.
- 1. Дэлгэц
- 2. Халах явцыг илэрхийлэгч индикатор
- 3. Температурыг бууруулах товчлуур
- 4. Температурыг ихэсгэх товчлуур
- 5. Асаах унтраах товчлуур /POWER/
Sen-sensor буюу “ТЕМПЕРАТУР”-ын горим: температур мэдрэгчээс ирж байгаа температурын (0°C-60°C) хэмжээг заана.
- POWER товчлуурыг дарж дулаан тохируулагчийг асаана. Дэлгэцэн дээрх индикатор нь шалны одоогийн температурыг заана.
- Дээш доош заасан сумны тусламжтайгаар өөрийн хүссэн халах хэмийг тохируулна (30°C –аас илүүгүй байвал зохилтой).Дэлгэцэнд улаан гэрэл асна. Хэсэг хугацааны дараа шалны халаалт бидний тохируулж өгсөн температурт хүрмэгц дулаан тохируулагч автоматаар хүлээлтийн горимд шилжинэ: улаан гэрэл ногооноор солигдоно.
Жич:
POWER товчлуурыг анх удаа асаахад дулаан тохируулагч нь температурын мэдрэгч суурилуулагдсан эсэхийг шалгаад ажлын горимоо тохируулдаг тул төхөөрөмж 10 секундын дараа асна.
Tin-timer буюу “ЦАГ”-ийн горим нь температурын мэдрэгч ашиглахгүй тохиолдолд автоматаар дуудагдаж ажиллана: 1-ээс 10 хүртэлх хэмжээг заана.
- POWER товчлуурыг дарж дулаан тохируулагчийг асаана. Дэлгэцэн дээрх индикатор нь шалны одоогийн температурыг заана.
- Дээш доош заасан сумны тусламжтайгаар өөрийн хүссэн цагийн горимыг тохируулна (1-10).
- Дулаан тохируулагч нь анхнаасаа үйлдвэрийн тохиргоотой байдаг. Хэрэв үйлдвэрийн тохиргоог өөрчлөхийг хүсвэл дээш доош заасан сумнуудыг зэрэг дарснаар ‘’tin’ горимд нэвтэрч дээш доош заасан сумнуудын тусламжтайгаар 01-ээс 60 хүртэлх тоонуудаас сонгож халалтын давтамжийн түвшинг тохируулна. Хүссэн тохиргоогоо хийсэн гэж үзвэл дээш доош заасан сумнуудыг зэрэг дарснаар SAVE функцийн тусламжтайгаар хийсэн тохиргоогоо хадгална.
Цагийн горимын тохиргоо:
Цагийн горимын дугаар |
Халах хугацаа |
Завсарлах хугацаа |
1 |
15 сек S |
45 сек S |
2 |
20 сек S |
40 сек S |
3 |
25 сек S |
35 сек S |
4 |
30 сек S |
30 сек S |
5 |
35 сек S |
25 сек S |
6 |
40 сек S |
20 сек S |
7 |
45 сек S |
15 сек S |
8 |
50 сек S |
10 сек S |
9 |
55 сек S |
5 сек S |
10 |
60 сек S |
0 сек S |
Жич:
S - давтамжийн түвшин
S=01... 60
Хэрэв S=05 бол №1 горимын үед халаалтын шал маань 7,5 секунд ажиллаад, 22,5 секунд завсарлана. Бодолт: 15 сек*0,5=7,5 сек, 45 сек*0,5=22,5 сек.