Таны байр дулаанаа хадгалж чадаж байна уу Шалны халаалтын системийн ухаалаг эко шийдэл

 	Таны байр дулаанаа хадгалж чадаж байна уу

Нйислэл хотын маань иргэдийн 40 гаруй хувь нь олон давхар орон сууцанд амьдардаг. Өвлийн улирал эхэлмэгц халаалт муу байна, байр хүйтэн байна гэж гомдол тасардаггүйг бид мэдэх билээ. Та ч мөн адил байрныхаа халаалтын талаар орон сууцны контор руу утас цохиж байсан гэдэгт итгэлтэй байна. Өрөө байрны дулааны эх үүсвэр болох паарнуудын (радиатор) их бие, шугам хоолойнуудыг барьж үзэн шалгаад, шаардлагатай бол сантехникийн мэргэжилтнээс тусламж хүснэ. Хэрэв халаалтын босоо шугам нь халуун байхад паар халаагүй бол паарны доторх хэсэг бүхэлдээ зэвэнд баригдаж, дулааныг муу дамжуулж байна гэсэн үг. Энэ тохиолдолд дулааны улиралд мэргэжлийн засварчнаар паараа угаалгах юм уу шинээр солих шаардлагатай.


Паар маань халуун байсан ч өрөө тасалгаа нэг л сайн сэтгэлд хүртэл халж өгдөггүйг та анзаарсан байх.:

  • Цонхны хүрээгээр дулаан алдагдаад байгаа юм биш биз?
    Хялбархан шалгаад үзье: лаа асааж цонхны хүрээнд ойртуулж барихад дөл нь дальдчиж байвал тус хэсгээр хүйтэн агаар нэвтэрч байна гэсэн үг. Энэ тохиолдолд хуучны модон хүрээтэй ч бай, орчин үеийн ваакум ч бай цонхныхоо дулаалгад анхаарцгаая.
  • Гадна хаалгаар дулаан алдагдаад байгаа юм биш биз?
    Ихэнхдээ гадна хаалганы резинэн жийргэвч уян чанараа алдаж муудсанаас нягт сайн хаагдахгүй дулаан алдах нэг шалтгаан болдог. Гадна хаалганы ховилд шинэ резинэн жийргэвч суулгах, нэмэлт дулаалга хийснээр өрөө тасалгаа дулаан болж, дуу чимээг багасна.
  • Танай оршин сууж буй барилгын хана хоорондын залгаасны битүүмж алдагдсан юм биш биз?
    Битүүмж алдагдсан тэр хэсэгт, ихэнхдээ тасалгааны булан тохойгоор обойн цаас хуурч, хананы өнгөн хэсэг хөгцөрсөн байдаг тул бороо хургүй, дулааны улиралд мэргэжлийн барилгын засварын компанид хандсан нь дээр болов уу.
  • Тагтны хаалт, хөршийн хаалга
    нь дулаан алдалтыг мэдэгдэхүйц багасгадаг юм шүү.

Дээрхи аргууд нь таны гэрт эрүүл, халуун дулаан уур амьсгалыг бий болгоход тус болно гэдэгт итгэлтэй байна.

© 2008-2024 www.halaalt.mn. Зохиогчийн эрхийг хуулийн дагуу МИНЖИТ ХАРЗ БУЛАГ ХХК эзэмшинэ.

Вэбсайтыг хийж гүйцэтгэсэн Инфобит ХХК, вэб хөгжүүлэгч компани